Батбилэгийн Мөнхбаатар (1985 оны 01 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо төрсөн) нь уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхзүйч.
Б.Мөнхбаатар 1985 оны 01 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар төрөх газарт мэндэлсэн. Хүүхэд насаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн I хороололд өнгөрүүлсэн.
Тэрбээр 1992 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуульд элсэн орж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Монгол, Туркийн хамтарсан ахлах сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийг 2002 онд төгссөн.
1992 - 2002
онд Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийг төгссөн.
2002 - 2008
онд ОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн сургуульд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
2021 онд
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.