
Дэлхий дахинаа 1760-1840 онуудад өрнөсөн Аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалаас хойш уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, ихэнх улс орон, бүс нутагт жилд дунджаар цельсийн +1 хэмээр нэмэгдсэн байна. 1950-аад оноос хойш агаарын хэм дэлхий дахинаа 10 жилд дунджаар дэлхийн хэмжээнд 0.18 хувиар дулаарч байна.
Газарзүйн онцлогийн хувьд эмзэг бүсэд байршдаг Монгол оронд дулаарал бусад улс оронтой харьцуулахад хурдацтай нэмэгдэж, сүүлийн 70 гаруй жилд цельсийн +2.46 хэмээр халж, хур тунадасны дундаж хэмжээ 6.4 хувиар буурч, ялангуяа хүн амын суурьшил сийрэг говь нутгаар сүүлийн 20-оод жилд хүлэмжийн хийн агууламж 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ зууны эцэс гэхэд агаарын дулаан нийтдээ 5 хэмээр нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо гарч буй.
Энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийт мөстлөг, мөсөн голын талбай 1940-2014 оны хооронд 29.9 хувиар буурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн хэмжээнд цэвдэг бүрэн устахад хүргэжээ.
Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл бид 2050 он гэхэд нийт цэвдгийнхээ 30-60 хувийг алдаж, улмаар гүний ус, ойн болон усны нөөцийг үлэмж ихээр багасах аюултай байна.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллага, хөдөлмөрч бүтээлч ажилсаг хамт олондоо баярлалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд бид эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Дэлхийн бусад улс орон ч Тогтвортой хөгжлийн бодлогыг Үндсэн хуулиараа хуульчлахын зэрэгцээ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тусгай байгууллага байгуулж хамгаалдаг.
Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн агууламж өсөж байгаа нь дан ганц байгаль, хүрээлэн буй орчны асуудал болоод зогсоогүй бус хүн, амьтан, ургамал нийцэн амьдрах амьдралын чанарыг дордуулж байна. Манай орны газар нутгийн 76.9 хувь нь цөлжиж, хөрсний болон биологийн олон янз байдлын доройтлын улмаас нийт 2 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий шимт хөрсөө алдсан, байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 2009-2019 онд 1.1 их наяд орчим төгрөгийн эдийн засгийн шууд хохирол амссан тухай салбарын эрдэмтэд тооцоолон гаргажээ.
Энэ нь нүүдлийн мал аж ахуйн өв соёлтой бидний хувьд хүндээр тусч, монголчуудын газар тариалан, мал аж ахуй эрхэлж, эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг хязгаарлаж байна.
Метан хийгээ олборлож, ашиглаж чадсан бол 600 орчим тэрбум төгрөгийн орлого олоод зогсохгүй, нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэж, байгаль орчинд учруулах хор хөнөөлийг багасгаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж байжээ.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн түүчээлэгч салбар болох уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч өсөн нэмэгдэж байна. Зөвхөн нүүрсний салбарт л гэхэд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 450 гаруй сая м3 метан хий буюу хүлэмжийн хийг агаар мандалд алдсан байх тооцооллыг хийж болохоор байна. Хэрэв олон улсад мөрдөгдөж байгаа зохицуулалтаар карбон (нүүрстөрөгч) төлбөр ногдуулсан бол дээрх хэмжээнд нь 2.3 их наяд төгрөгийн төлбөрийг төлөх тооцоо гарч байна.
Бид эсрэгээрээ дээрх хэмжээний метан хийгээ олборлож, ашиглаж чадсан бол 600 орчим тэрбум төгрөгийн орлого олоод зогсохгүй, нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэж, байгаль орчинд учруулах хор хөнөөлийг багасгаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж байжээ.
Уурхайн олборлолт экспорт нэмэгдэж, хамрах талбай томорсноор ойрын 3-5 жилийн хугацаанд дээр дурдсан тоотой дүйцэхүйц метан хий дахин агаар мандалд дэгдэх нөхцөл тулж ирлээ.
Иймээс цаашид салбар бүрд хэрэгжүүлэх бодлого шийдвэрүүдээ илүү цогцоор харж, техник технологийн дэвшлийг ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгаруулсан хүлэмжийн хийгээ CARBON ALLOWANCE хийх буюу нүүрстөрөгчийн хаягдлын зөрүүг тэглэх /NET ZERO/ зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх цаг болжээ.
Уул уурхайн инженер, судлаач Б.Мөнхбаатар